Компаний Танилцуулга

Компанийн дээд удирдлага төлөөлөн удирдах зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. Компани нь нийт  92 ажилтан албан хаагчидтай, Захиргаа аж ахуй хэсэг,  Цахилгаан шугам сүлжээ шуурхай үйлчилгээний алба,  Хэрэглэгчдэд үйлчлэх төв гэсэн  бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна.  Цахилгаан эрчим хүч түгээх , борлуулах үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.


Эзэмшдэг Тусгай Зөвшөөрлүүд

  • Цахилгаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • 0.4 – 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга,дагалдах ажил үйлчилгээ 
  • Загварын туршилтанд тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын ЦАХИЛГААН СОРОНЗОН ХЭМЖЛИЙН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙГ ЗАСВАРЛАХ, СУУРИЛУУЛАХ, ХУДАЛДАХ 

Компанийн Эрхэм Зорилго

Стандартын цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх, борлуулах үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, сүлжээний алдагдлыг багасган, хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр ханган, мэргэшсэн чадварлаг боловсон хүчнээр соёлтой үйлчилгээг үзүүлж шударга харилцааг эрхэмлэн ажиллана.


Компанийн Үндсэн Үйл Ажиллагаа:

Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлийг 2018 онд ЭХЗХ-ны зохицуулагчдын зөвлөлийн 23,24 дүгээр тогтоолоор 8 жилийн хугацаатай авч Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хүрээнд Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянхонгор аймгийн төв болон ойролцоох Өлзийт, Эрдэнэцогт сумдыг 6 кВ-ын 77,7 км, Шаргалжуут рашаан сувилал тосгон, Заг, Гурванбулаг, Жаргалант сумдыг 10 кВ-ын 150,5 км, Баян-Овоо, Галуут, Баацагаан, Хүрээмарал, Баянбулаг  сумдыг 15 кВ-ын 339  км, Бөмбөгөр, Бууцагаан сумдыг 35 кВ-ын 295,5км ЦДАШ-аар тэжээж нийт 862,7 км ЦДАШ, 155 дэд станц трансформатораар дамжуулан 1012  ААНБ, 11100 ахуйн хэрэглэгчид нийт 12112 хэрэглэгчдийг  цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах  үйл ажиллагаатай ажиллаж байна.

             Манай компани түгээх үйл ажиллагаанд техникийн шинэчлэлийг тасралтгүй хийж Компани өөрийн хөрөнгөөр 2018 онд АТП-57, АТП-4,КТП-80 , АТП-65, АТП-48, дэд станцуудын 1260 айл өрхүүдийг 2 тарифт  ухаалаг тоолуурыг 200,0сая төгрөгний төсөвт өртгөөр сольж шинэчлэн стандартын дагуу монтаж нэгдсэн шитний битүүмжлэлийг сайжруулж ашиглалтанд  орууллаа. Цахилгаан эрчим хүчний алдагдал ихтэй байсан гэр хорооллын  хэрэглэгчийн нам хүчдэлийн агаарын шугамуудыг бүрээстэй утсаар бүрэн сольж, засварын зардал багатай, төмөр бетон  тулгуур, дэд станцуудад евро стандартын тоноглолыг үе шаттайгаар нэвтрүүлсэн. Түүнчлэн түгээх сүлжээгээ автомат систем буюу ухаалаг сүлжээнд шилжүүлэхээр холбогдох төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Холбогдох Ажил Үйлчилгээ:

  • Хэрэглэгчидтэй гэрээ байгуулах, шинээр холбох
  • Цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
  • Хэрэглэгчдэд 380В хүртэлх түвшинд техникийн үйлчилгээ үзүүлэх
  • Мөнгөн тооцооны болон баланс хяналтын тоолуур, хэмжих хэрэгслийн засвар үйлчилгээ, тохируулга, баталгаажуулалт хийх
  • Хэрэглэгчидтэй харилцах харилцааны менежментийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах 


Техник, Технологийн Шинэчлэлт:

  • Баянхонгор аймгийн 0,4 кВ-н Цахилгаан Дамжуулах Агаарын АС  дамжуулагтай шугамыг СИП кабель шугамаар бүрэн шинэчилсэн.
  • Аймгийн төвийн 6 кВ- ын модон тулгууртай ,бүх ЦДАШ-ыг 15кВ-ын габриттай төмөр бетон тулгуураар  бүрэн сольж шинэчилсэн.
  • Аймгийн төв болон салбар сумдын дэд станцуудын цахилгаан механик ерөнхий тоолууруудыг сүүлийн үеийн бүрэн электрон тоолуураар сольж шинэчилсэн нь ухаалаг тоолуурын системд нэвтрэх бүрэн боломжтой болсон.
  • Аймгийн төвийн 6/0,4кВ-ын  /ХТП-13, 18, 26, 36, 16/ зэрэг 5ш хаалттай дэд станцуудад иж бүрэн засвар хийж өнгө үзэмжийг сайжруулж шинэчилсэнээр төвийн бүх хаалттай дэд станцуудын засвар бүрэн дуусч улмаар ачаалал даах чадвар нь дээшилж цахилгаан хэрэглэгчдийг тасралтгүй чанартай эрчим хүчээр хангах,  сүлжээний хэвийн тогтвортой  горим сайжирсан байна.
  • 2,5,6 -р хороонуудад шинээр  250 кВА чадалтай дэд станцуудыг шинээр барьж байгуулсанаар , 6кВ-ын 0,7 км ЦДАШ, 0,4 кВ-ын  1,8 км ЦДАгаарын СИП шугам татсанаар хэрэглэгчийг чанартай ЦЭХ-ээр хангахаас гадна  сүлжээний алдагдалыг бууруулж чадсан байна.
  • Баянхонгор аймгийн төвийн ЦЭХ-ний хэрэглээ өмнөх онуудтай харьцуулхад 40-50% нэмэгдэж байгаа нь хуучин гаргалгааны кабелиуд ачаалал даах чадвар нь буурч хөндлөн огтлолын талбай нь багадаж байгаа нь хэмжилт тооцооны дүнгээр тогтоогдсон тул ЭЭХ ТӨВ гаргалгааны ф50 кабелийг ф120 /ААБЛу-3*120 / маркийн кабелиар сольж ашиглалтын хугацааг уртасгаж хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж чадсан байна.
  • 0,4, 6, 15, 35 кВ-ын шугам сүлжээ дэд станцын горимын тооцоог мэрэгжлийн өндөр түвшинд LOSS 0.4/10 программаар тооцоолсноор сүлжээний горим алдагдлыг программ дээр судалж цаашид ашиглах, өргөтгөх, өөрчлөх  боломжийг урьдчилан ашигтай хувилбараар тодорхойлж чадсанаар ашиглалт эдийн засгийн  хувьд хэмнэлттэй байх боломжтой.
  • Аймгийн төвийн болон хөдөө орон нутгийн  хэрэглэгчид  интернет, гар утас, Хас банктай хамтарч АТМ,  цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн.
  • Ухаалаг үйлчилгээг нэвтэрүүлэх    www.bhpower.mn  online системыг нэвтэрүүлсэн.


Зорилтот Хүрээнд Хийх Ажлын Талаар:

Техник, технологийн шинэчлэлт :

  • Кабелийн гэмтэл тодорхойлогч, бүрэн автоматчилагдсан явуулын лабораториудыг нэвтрүүлэх;
  • Реле хамгаалалт, хэмжилт туршилтын багаж төхөөрөмжүүдтэй болох:
  • Анхдагч ба хоёрдогч гүйдэл, тогтмол хувьсах хүчдэлийн үүсгүүр LED-400-RDC төхөөрөмж;
  • Хуваарилах байгууламжийн тосон таслууртай ячейкуудыг вакум таслууртай ячейкаар иж бүрэн шинэчлэх.
  • Хуваарилах байгууламжийн цахилгаан соронзон релейнүүдийг МИКРО ПРОЦЕССОР хамгаалалтаар сольж, СКАДА систем нэвтрүүлэх .

       Түгээх сүлжээний автоматжуулалтад мэдээлэл технологийн хөгжлийг ашиглан бодит үр дүнд хүрсэн ажлуудыг хийж байна.

Тоолуур

  • Нийт Хандалт213,318
  • Нийт Хэрэглэгч26,406
  • Зочид
    • Өнөөдөр253
    • Энэ 7 хоногт2,282
    • Энэ сард11,363
    • Энэ жилд151,350

Цаг Агаарын Мэдээ

Баянхонгор

Өнөөдөр, March 24, 2019
18:00-00:00

Цэлмэг

Цэлмэг
5 °C

Холбоо Барих

Баянхонгор аймаг

Баянхонгор сум Номгон 1-р баг

Баянхонгор Эрчим хүч Цахилгаан түгээх ХХК

Утас:7044-2356, 7044-2649, 7044-2867

Факс: +976 7044-2356

И-мэйл хаяг: info@bhrpower.mn

Ажлын цаг:

Даваа - Баасан 09:00-18:00