ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ

ХОРООНЫ ТОГТООЛ

 

2014 оны 08 сарын 27 өдөр                        Дугаар 135                      Улаанбаатар хот

 

Холболтын журам батлах тухай

Монгол улсын “ Эрчим хүчний тухай “ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг үндэслэн, “ЭБЦТС” ТӨХК, “БЗӨБЦТС”  ТӨХК, “ Хөвсгөл-Эрчим хүч “ ХХК, “ Баянхонгор –Эрчим хүч “ ХХК, Монгол –Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам “ нийгэмлэгээс ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний Зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.         “ЭБЦТС” ТӨХК-ийн “ Холболтын журам” –ыг нэгдүгээр , “БЗӨБЦТС” ТӨХК-ийн “ Холболтын журам”-ыг хоёрдугаар , “ ӨБЦТС” ТӨХК-ийн “Холболтын журам”-ыг гуравдугаар , “ДСЦТС” ХК-ийн “Холболтын журам”-ыг дөрөвдүгээр , “ Хөвсгөл-Эрчим хүч” ЦТХХК-ийн “ Холболтын журам”-ыг зургаадугаар , Монгол-Оросын хамтарсан “ Улаанбаатар төмөр зам “ нийгэмлэгийн “ Холболтын журам”-ыг долоодугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.         “ Холболтын журам” -ыг  мөрдөж ажиллахыг “ ЭБЦТС” ТӨХК /Ч. Баттуяа / , “ БЗӨБЦТС “ ТӨХК / Ш. Доржрагчаа /, “ӨБЦТС” ТӨХК/ Ш. Базархүү / “ДСЦСТ” ХК/ С.Нэргүй / , “ Хөвсгөл –Эрчим хүч “ ХХК /М. Пүрэвсүрэн / “ Баянхонгор –Эрчим хүч “ ХХК / М. Батбаяр / , Монгол –Оросын хамтарсан “ Улаанбаатар төмөр зам “ нийгэмлэг /Г. Сэрээнэндорж / -д тус тус даалгасугай .

3.         Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн 2002 оны 31 дүгээр тогтоол 68 дугаар тогтоолын хоёр , гурав , дөрөвдүгээр хавсралт , 2005 оны 54 дүгээр тогтоол , 2006 оны 12 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.         Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний Зохицуулах хорооны Зохицуулалтын газар / Н. Жигжидсүрэн/ -т үүрэг болгосугай .

 

ЭХЗХ-ны 2014 оны 135 дугаар

тогтоолын зургаадугаар хавсралт

 

“ БАЯНХОНГОР-ЭРЧИМ ХҮЧ “ ХХК-ИЙН ХОЛБОЛТЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл.

 

1.1’Баянхонгор-Эрчим хүч “ ХХК-ийн эзэмшлийн цахилгаан түгээх сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн цахилгаан тоног төхөөрөмж, барилга байгууламж (цаашид “объект “ гэх ) –ийг холбоход энэхүү журмыг мөрдөнө .

1.2 Энэхүү журмын зорилго нь цахилгаан түгээх сүлжээнд шинээр холбогдох сүлжээнд холбогдсон хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бууруулах талаар иргэн , хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах , шийдвэрлэх , зөвшөөрөл олгох , объектыг сүлжээнд холбох зэрэг үйл ажиллагаанд цахилгаан түгээх , тусгай зөвшөөрөл эзэмшигч “Баянхонгор –Эрчим хүч ЦТ “ ХХК ( цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч ) –ийн хүлээх үүрэг хариуцлага , эрх хэмжээг тодорхойлоход оршино.

1.3 Иргэн , хуулийн этгээдийн сүлжээнд шинээр холбогдох , хүчин чадал нэмэгдүүлэх болон бууруулахаар  гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх үйл явцыг нарийвчлан зохицуулсан журам, заавар , гарын авлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү журамд нийцүүлэн боловсруулж нийтэлсэн байна.

 

Хоёр .Нэг , томьёо

Энэхүү журамд тусгасан дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1 “ Техникийн нөхцөл “ гэж иргэн , хуулийн этгээдээс шинэ ба шинэчилсэн , өргөтгөсөн объектоо цахилгаан түгээх сүлжээнд холбуулахын тулд заавал хангасан байвал зохих техникийн цогц шаардлагыг ;

2.2 “ Санхүүгийн нөхцөл “ гэж цахилгаан түгээх сүлжээний тухай цэгт объектыг холбохын тулд сүлжээнд хийгдэх өргөтгөл шинэчлэлийн ажлуудын санхүүгийн эх үүсвэрийн хэмжээ, түүнийг хариуцах нөхцөл болон техникийн нөхцөл олгох үйлчилгээний хөлсийг ;

2.3 “ Сүлжээний нөөцийн мэдээлэл “ гэж цахилгаан түгээх сүлжээнд шинээр цахилгаан чадал нэмж холбох боломж, цахилгаан түгээх сүлжээнд хийгдэхээр хөрөнгийн эх үүсвэр нь батлагдсан өргөтгөл , шинэчлэлийн ажлуудын талаарх мэдээллийг газар зүйн байршил, сум багаар гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нийтэлсэн мэдээллийг ;

2.4 “ Үндсэн судалгаа” гэж цахилгаан түгээх сүлжээнд холбогдох техникийн боломжийг газар дээр  нь тодорхойлох , системийн найдваржилт , хүчин чадал, горимын нарийвчилсан тооцоог хийх , шаардлагатай өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг төлөвлөх , холбогдох зардлыг тооцоолох арга хэмжээг ,

2.5 “ Хэрэглээний горим” гэж цахилгаан түгээх сүлжээнээс хэрэглэх чадлын өөрчлөлтийг сараар болон хоногийн ачааллыг цагаар гаргасан хуваарийг ;

Тоолуур

  • Нийт Хандалт104,547
  • Нийт Хэрэглэгч15,972
  • Зочид
    • Өнөөдөр106
    • Энэ 7 хоногт1,072
    • Энэ сард5,296
    • Энэ жилд76,215

Цаг Агаарын Мэдээ

Баянхонгор

Өнөөдөр, July 23, 2018
12:00-18:00

Цэлмэг

Цэлмэг
24 °C

Холбоо Барих

Баянхонгор аймаг

Баянхонгор сум Номгон 1-р баг

Баянхонгор Эрчим хүч Цахилгаан түгээх ХХК

Утас:7044-2356, 7044-2649, 7044-2867

Факс: +976 7044-2356

И-мэйл хаяг: info@bhrpower.mn

Ажлын цаг:

Даваа - Баасан 09:00-18:00