
Манай улсын нийт цахилгаан эрчим хүчний 93 % -ийг дулааны цахилгаан станцаас, 5 орчим хувыг гадаадаас, 0.78 % - хувийг усан цахилгаан станцаас, 0.47 % -ийг дизель станцаас гарган авч байна.
Эрчим хүчний 93% -ийг хангадаг дулааны цахилгаан станцуудын хамгийн чухал түүхий эд бол нүүрс юм. Шижээ нь:
Нүүрсийг Багануурын уурхайгаас УБ хотын ТЭЦ-4 станцад хүргэх 130км газар вагоноор тээвэрлэнэ. Тээвэрлэн ирсэн нүүрсийг вагонтой нь хөмрөн бутална. Хөмөрсөн нүүрсийг бутлагч төхөөрөмж нь мм-ийг 3 хуваасантай тэнцэх нунтаг нүүрс болгоно. Нунтаг нүүрсийг тусгай хоолойгоор зуухруу үлүүнэ. Энэ үед зууханд хуйларсан их гал бий болно. Зуухны халуун 1500С –д хүрнэ. Энэ үед ус зуухны гадна байдаг хойлоогоор дамжин зуухны хэсгээр өнгөрнө. Энгээд ус өндөр хэмд халж уур болон хувирдаг. Уурны темпратур 560 С-д хүрнэ. Өндөр даралт бүхий хэт халсан даралт уур нь хоолойгоор дамжин турбид очино. Даралттай уур турбины сэнсийг цохиход тэрээр эргэж ихлэнэ. Асар хурдтай иргэх турбинын голтой цахилгаан үүсгэх генраторыг залгасан байдаг. Генраторыг эргэлтийн нөлөөгөөр цахилгаан үүснэ. ДЦС-ын бүтээгдэхүүн болох цахилгаан ийнхүү өндөр хүчдэлийн шугамаар дамжин хэрэглэгчдэд хүрдэг юм.