Манай борлуулалтын алба нь Ахлах инженер 1 , ашиглалтын инженер 1 , аймгийн төвийн байцаагч монтёр 12 , сумдын байцаагч монтёр 13 , борлуулалтын монтёр 1 , орлон байцаагч 1, танхим гэрээний мэргэжилтэн 1 , касс нярав 1 , орлого авлагын нябо 1 , авлага хариуцсан мэргэжилтэн 1 , жолооч 1 нийт 34 хүний бүрэлдхүүнтэй борлуулалтын албаны үйл ажиллгааг зохион байгуулж ажиллаж байна.Борлуулалтын алба нь айл өрхийн 11704 хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагын 1483 хэрэглэгч нийт 13187 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр  тасралтгүй найдвартай ханган, ЦЭХ-ний борлуулалтын бичилт, оролтын төлөвлөгөөг ханган биелүүлж, техникийн болон техникийн бус алдагдлыг хамгийн бага түвшинд барьж, дуудлага үйлчилгээг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж аваарь осолгүй жигд ажиллаж хамт олноо баг болгон бүрдүүлж ажиллаа.

Баянхонгор аймгийн хувьд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт маш их хийгдэж байгаатай холбоотойгоор эрчим хүчинд шинээр холбуулах хүсэлтэй ААН болон иргэдийн тоо өсөх хандлагатай байна.Мөн манай аймагт 30 н айлын орон сууц 6 , 40 айлын орон сууц 2 , 60 н айлын орон сууц 3 , “Шинэ- төгөл хотхонд хувийн сууц 5 баригдаж хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Гурванбулаг суманд “G&U”- gold ХХК, Бөмбөгөр суманд “Нисэхийн Лакатар” Өлзийт сумын цагаан хөтөлд цагдаагын кубон , Skytel-н site зэрэг томоохон хэрэглэгчид шинээр нэмэгджээ. Аймгийн хэмжээнд 981 хэрэглэгч шинээр цахилгаан эрчим хүчинд холбогдсоноос 220В хэрэглэгч -887 ,380В ын - 94 хэрэглэгч бүртгэгдсэн байна.Орон сууц-372 хэрэглэгч ,Гэр хороололд - 510, ААН - 99 хэрэглэгч тус тус програмд шинээр бүртгэгдэж код авчээ.10 болон 11 сард хэрэглэгчдийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа шинээр орон сууцнууд ашиглалтанд орсон мөн 2-р багт шинэ гудамжнууд нэмэгдсэнтэй  холбоотой өсөлт бий болжээ.

Тоолуур

  • Нийт Хандалт147,608
  • Нийт Хэрэглэгч19,441
  • Зочид
    • Өнөөдөр214
    • Энэ 7 хоногт3,200
    • Энэ сард16,879
    • Энэ жилд112,189

Цаг Агаарын Мэдээ

Баянхонгор

Өнөөдөр, XI/ 15, 2018
17:00-18:00

Цэлмэг

Цэлмэг
-9 °C

Холбоо Барих

Баянхонгор аймаг

Баянхонгор сум Номгон 1-р баг

Баянхонгор Эрчим хүч Цахилгаан түгээх ХХК

Утас:7044-2356, 7044-2649, 7044-2867

Факс: +976 7044-2356

И-мэйл хаяг: info@bhrpower.mn

Ажлын цаг:

Даваа - Баасан 09:00-18:00