ЛАБОРАТОРИИЙН ЭРХЛЭГЧ:Т.БОЛДБААТАР

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР: А.ЛХАГВАДОРЖ

ХЯНАЛТЫН ТЕХНИКЧ: Ч.ЛУВСАНЧУЛУУН

Тоолуурын лабораторь нь СХҮТ-өөс олгосон тусгай зөвшөөрөл, итгэмжлэлийн хүрээнд тоолуур, хэмжих хэрэгслийг засварлах, тохируулах, суурилуулах, худалдах, баталгаажуулалтанд хамруулах эрхтэйгээр итгэмжлэгдсэн.

            Тус лабораторь нь цахилгаан хэмжих хэрэгсэл дээрхи эрчим хүчний алдагдлыг тооцоолох, бууруулах арга хэмжээг авч компанийн эзэмшлийн түгээх сүлжээнд холбогдсон цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоолуурын бүртгэлийг хөтөлж, хяналт тавьдаг.

ЗОРИЛГО:

  1. хэмжлийн нэгдмэл байдлыг хангах
  2. хэмжих хэрэгсэлийн найдвартай ажилгааг хангах
  3. Монгол улсын ЭХ-ний тухай хууль, компанийн дотоод дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах.
  4. Сүүлийн  үеийн стандартын шаардлага хангасан, нарийвчлал сайтай бүрэн электорон тоолуураар тоолууржуулах, ухаалаг тоолуурыг нэврлүүлэх эрчим хүчний алдагдлыг бууруулах, зүй бус /хууль бус/ хэрэглээг багасгах.

 

Үйл ажиллагааны чиглэл:

ТХХ, Хяналтын хэсэг нь Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэстэй хамтарч Герман улсын STE 10 маркын тоолуурын суурин стенд дээр тоолуурыг шалгаж баталгаажуулдаг.

ЦЭХ-ний 1 ба 3 фазын болон 100В-н индукцийн, импульсийн, электрон тоолуурыг засварлах, тохиргоог хийх, суурилуулах, худалдах.
Компанийн эзэмшлийн 6, 10, 15, 35кВ-н дэд станц, хуваарилах байгууламжуудын технологийн тоолуур, шитний хэмжүүрт шалгалт тохируулга хийх. 

БАЯНХОНГОР-ЭРЧИМ ХҮЧ ЦТХХК нь дараах стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

  1. Итгэмжлжлэлийн лабораторийн стандарт ISO/IES 17025
  2. Эрчим хүчний хувьсах гүйдлийн статик ватт цагийн тоолуур шалгах стандарт MNS5090:2005
  3. Идэвхитэй идэвхигүй хувьсах гүйдлийн статик ватт тоолуур шалгах стандарт MNS 2816:2003
  4. Идэвхитэй эрчим хүчний хувсах гүйдлийн статик ватт цагийн электрон тоолуур шалгах стандарт MNS 5660:2006

Тоолуур баталгаажилтын хугацаа

            Баталгаажилтын гэрчилгээ гэдэг нь тухайн хэмжих хэрэгсэлийг хэвийн ажиллагаатай гэдгийг нотолсон эрх бүхий байгууллагын ажилтаны баталгаажуулсан баримт юм.

  1. 1 ба 3 фазын электрон тоолуур -8 жил
  2. 1 ба 3 фазын импульсийн тоолуур -4 жил

Тоолуур баталгаажилтын үйл явц

Хэрэглэгч та:

Хэрэв таны ашиглаж байгаа цахилгааны тоолуурын баталгааны хугацаа дууссан тохиолдолд харъяа компанийн тоолуурын инженерт захиалга өгч тоолуураа хэлхээнээс салгуулж, манай лабораторид баталгаажуулна.

Тоолуур худалдаж авах тохиолдолд тус байгуулагаас авч болно, тоолуур нь СХҮТ-ийн лого битүүмжлэл лацтай байх ба баталгаажилтын гэрчилгээ дагалдаж ирэх ёстойг анхаарна уу. Бусад зах зээлээс авсан тоолуурын хэлхээнд тавиулахаас өмнө лабораторид шалгуулах шаардлагатай.

Лац, тэмдэг нь хөндөгдсөн буюу арилсан гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эсхүл эвдэрсэн хэмжих хэрэгсэлийг улсын баталгаагүйд тооцно.

Тоолуур

  • Нийт Хандалт147,619
  • Нийт Хэрэглэгч19,441
  • Зочид
    • Өнөөдөр225
    • Энэ 7 хоногт3,211
    • Энэ сард16,890
    • Энэ жилд112,200

Цаг Агаарын Мэдээ

Баянхонгор

Өнөөдөр, XI/ 15, 2018
17:00-18:00

Цэлмэг

Цэлмэг
-9 °C

Холбоо Барих

Баянхонгор аймаг

Баянхонгор сум Номгон 1-р баг

Баянхонгор Эрчим хүч Цахилгаан түгээх ХХК

Утас:7044-2356, 7044-2649, 7044-2867

Факс: +976 7044-2356

И-мэйл хаяг: info@bhrpower.mn

Ажлын цаг:

Даваа - Баасан 09:00-18:00