Баянхонгор  Аймгийн Эрчим Хүчний Үйлдвэрийн Түүхэн Замнал

Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэр нь  БНМАУ-ын Сайд нарын  Зөвлөлийн 1954 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 202 дугаар тогтоолоор Завхан, Говь-Алтай, Увс, Баянхонгор зэрэг аймгийн  төвд цахилгаан станц байгуулах шийдвэр  гарч, энэ шийдвэрийн дагуу  Авто тээврийн 18 дугаар бааз, Барилгын контор, Ахуй үйлчилгээний  артель, Аймгийн захиргаа зэрэг газар бага оврын  зөөврийн цахилгаан  дизельтэй болжээ.

  • 1966 оны 4 дүгээр сарын 1-нээс 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж үйл ажиллагаа явуулан  Баянхонгор хотыг цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлжээ. Тус Эрчим хүчний үйлдвэрийн анхны даргаар Ш.Намхайжанцан, механикаар Х.Маам, нягтлан бодогчоор С.Цамба нар ажиллаж байжээ.
  • 1968  онд Дизель цахилгаан станцын шинэ барилга баригдаж, ЗХУ-ын 4Д маркийн суурин дизель станцтай болжээ.
  • Тус үйлдвэр нь 1966-1976 он хүртэл 10 жилийн дотор 3 дахин өргөжиж  тус бүр нь 600 квт хүчин чадалтай 4 дизель  агрегаттайгаар  үйлдвэрлэлийг явуулж байгаа нь зөвхөн  суурьлагдсан хүчин чадлын хувьд 1996 оныхоос 6 дахин өсч жилд  үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ 7 дахин нэмэгдсэн байна.
  • 1990-1994 он хүртэл Яамны шийдвэрээр бүх сумдын дизель цахилгаан станц, аймгийн халаалтын зуухнуудыг харьяалалдаа авч  Түлш,Эрчим хүч, Геологи, Уул уухайн харьяа Баянхонгор аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр өргөжин тэлжээ.
  • 1995 оны 4-р сарын 1-нээс эхлэн шинэчлэгдэн зохион  байгуулагдсан. Тус үйлдвэр нь үйлдвэрлэлийн  Дизель цахилгаан станц, Цахилгаан шугам сүлжээ, Халаалтын зуух гэсэн үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
  • 1995 оны 5 дугаар сарын 01-нд Засаг даргын 100 дугаар захирамжаар Эрчим хүч, Геологи, Уул уурхайн яамны харьяа Баянхонгор аймаг дахь Эрчим хүчний  нэгдсэн үйлдвэр болж
  • 1996 онд Аймгийн Эрчим хүчний үйлдвэр нь Баянхонгор аймгийн Засаг даргын 51 дүгээр захирамжаар 1996 оны 12-р сарын 15-наас Эрчим хүч-Ус суваг ашиглалтын “Их богд” ХХК болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэн оны эхний 5 сард ажил үйлчилгээгээ явуулсан
  • 1997 оны 6 дугаар сарын 1-нээс Монгол Улсын Дэд бүтцийн яамны сайдын 138-р тушаалаар Эрчим хүчний системд холбогдоогүй аймгуудын Эрчим хүчний хангамжийг сайжруулахаар Эрчим хүчний удирдах газрын харьяалалд оруулсан.  
  • 2002 оны 10 дугаар сарын 01-нд Дэд бүтцийн яам, Баянхонгор аймаг /орон нутгийн өмчит үйлдвэрийн газар/ “Баянхонгор-Эрчим хүч” ХХК
  • 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 50 тоот тогтоолоор “Баянхонгор-Эрчим хүч цахилгаан түгээх” ХХК
  • 2005 оны 5 дугаар сарын 15-нд төвийн Эрчим хүчний системд холбогдон байнгын  найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдсан

Баянхонгор аймгийн төв, хөдөө орон нутгийн  нийт ард иргэдийг  найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх, борлуулах үйл ажиллагааг 1966 оноос эхлэн тасралтгүй явуулсаар байна.

Тоолуур

  • Нийт Хандалт122,965
  • Нийт Хэрэглэгч17,124
  • Зочид
    • Өнөөдөр22
    • Энэ 7 хоногт2,700
    • Энэ сард11,907
    • Энэ жилд91,449

Цаг Агаарын Мэдээ

Баянхонгор

Өнөөдөр, September 23, 2018
00:00-06:00

Багавтар үүлтэй

Багавтар үүлтэй
3 °C

Холбоо Барих

Баянхонгор аймаг

Баянхонгор сум Номгон 1-р баг

Баянхонгор Эрчим хүч Цахилгаан түгээх ХХК

Утас:7044-2356, 7044-2649, 7044-2867

Факс: +976 7044-2356

И-мэйл хаяг: info@bhrpower.mn

Ажлын цаг:

Даваа - Баасан 09:00-18:00