“Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК нь 2026 оны 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”-ын аян болгон зарласантай холбогдуулан айлуудын цахилгааны асуудлыг бүрэн шинэчилж шийдвэрлэлээ.

“Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК нь 2026 оны 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”-ын аян болгон зарласантай холбогдуулан айлуудын цахилгааны асуудлыг бүрэн шинэчилж шийдвэрлэлээ.
Аяны хүрээнд баталгаажих түвшингээс доогуур орлоготой, цахилгааны аюулгүй байдлын шаардлага хангаагүй, кабелийн залгаатай, стандартын бус автомат хамгаалах хэрэгсэл ашиглаж байсан айл өрхүүдийг судлан сонгон авч, цахилгааны дотоод сүлжээг үнэ төлбөргүйгээр шинэчлэх цогц ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Гэрийн доторх цахилгааны монтажийг бүрэн шинэчлэх
Стандартын шаардлага хангасан кабель, утсыг шинээр татах
Хуучирсан, шаардлага хангахгүй автомат хамгаалах хэрэгслийг солих
Цахилгааны аюулгүй ажиллагааны зөвлөмж, зааварчилгаа өгөх
Энэхүү ажлыг хийж гүйцэтгэснээр айл өрхүүдийн цахилгааны хэрэглээний аюулгүй байдал мэдэгдэхүйц сайжирч, болзошгүй осол, эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа. “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-иас шаардлагатай багаж хэрэгсэл, материалын хангамжийг бүрэн үнэ төлбөргүйгээр шийдвэрлэж, нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай зохион байгуулан хэрэгжүүлэв.
“ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍ ᠨᠢ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠦ᠋ᢉᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢ “ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠷᠠ”᠆ᠤ᠋ᠨ ᠠᠶᠠᠨ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠶᠢᠯ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯᠡ᠃ ᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠬᠤ ᠲᠦᠪᠰᠢᠨ ᠡᠴᠡ ᠳᠣᠣᠭᠤᠷ ᠣᠷᠤᠯᠭᠠ ᠲᠠᠢ᠂ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠠ ᠦᢉᠡᠢ᠂ ᠻᠠᠪᠧᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠯᠭᠠᠭᠠᠲᠠᠢ᠂ᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠪᠤᠰᠤ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣᠮᠠᠲ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠠᠰᠢᠭᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠᠶᠢᠯ ᠡᠷᠦᢈᠡ ᠨᠦ᠋ᢉᠦᠳ ᠢ᠋ ᠰᠤᠳᠤᠯᠤᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠠᠪᠴᠤ᠂ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠰᠦᠯᠵᠢᠶᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠷ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᢈᠢᠵᠦ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯᠡ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:
ᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷᠠᢈᠢ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠮᠣᠨ᠋ᠲ᠋ᠠᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ
ᠰᠲ᠋ᠠᠨ᠋ᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠻᠠᠪᠧᠯ᠂ᠤᠲᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨᠡ ᠪᠡᠷ ᠲᠠᠲᠠᠬᠤ
ᠬᠠᠭᠤᠴᠢᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣᠮᠠᠲ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠰᠣᠯᠢᠬᠤ
ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭᠠ ᠥᢉᢈᠦ
ᠡᠨᠡ ᢈᠦ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᢈᠢᠵᠦ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠠᠶᠢᠯ ᠡᠷᠦᢈᠡ ᠨᠦ᠋ᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᢈᠦᠶᠢᠴᠡ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠵᠤ᠂ ᠪᠣᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠣᠰᠤᠯ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠠ᠋ᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠭᠠᠵᠢ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠮᠠᠲ᠋ᠧᠷᠢᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠦᠨᠡ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠷ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠪᠡ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК