“Сэтгэлийн хатаа бэхжүүлэх нь: Сэтгэлийн хат ба тархи” сэдвийн хүрээнд оролцогчдод онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл олголоо.

"Баянхонгор-Эрчим хүч" ЦТ ХХК-иас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА)-н сарын аяны хүрээнд нийт ажилтан, албан хаагчдын сэтгэлзүйн дархлааг дэмжих, ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагаанд эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн иргэний боловсролын багш Б. Мөнхнасан удирдан явуулж, “Сэтгэлийн хатаа бэхжүүлэх нь: Сэтгэлийн хат ба тархи” сэдвийн хүрээнд оролцогчдод онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл олголоо.
Сургалтын үеэр сэтгэлийн хат буюу сэтгэлзүйн тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх арга зам, стрессийг зөв удирдах ур чадвар, хүний тархины үйл ажиллагаа болон сэтгэлзүйн байдал хоорондын уялдаа холбоо, уур бухимдлын үед өөрийгөө зөв удирдах дадал зэрэг сэдвүүдийг дэлгэрэнгүй авч үзсэн юм. Мөн оролцогчид өөрийн сэтгэлзүйн онцлогийг танин мэдэх, төвлөрөл, анхаарлаа сайжруулах, эерэг хандлагыг төлөвшүүлэх аргачлалтай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
Энэхүү сургалт нь ажилтнуудын сэтгэлзүйн бэлтгэлийг нэмэгдүүлэх, стрессийн зохицуулалтыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхээс гадна аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
︽ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ︾ ᠴᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠠ᠋ᠴᠠ ᢈᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ (ᠬᠠᠪᠡᢉᠡ)-ᠨ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ᠂ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭᠠ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠔ ᠳ᠋ᠦ᠋ᢉᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠑᠆ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠲᠤᠰ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠪ‍᠂ᠮᠦᠩᢈᠡᠨᠠᠰᠤᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ᠂“ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠲᠠᠭᠠ ᠪᠡᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠨᠢ: ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠲᠠ ᠪᠠ ᠲᠠᠷᠢᢈᠢ” ᠰᠡᠳᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠣᠨᠤᠯ᠂ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠬᠣᠣᠰᠯᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠣᠯᠭᠤᠯᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠲᠠ ᠪᠤᠶᠤ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠰᠪᠦᠷᠢ ᠬᠠᠲᠠᠭᠤᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠ ᠵᠠᠮ᠂ᠰᠲ᠋ᠷᠧᠰᠰ ᠢ᠋ ᠵᠥᠪ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠷᠢᢈᠢᠨ ᠤ᠋ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠠ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠ᠂ ᠠᠭᠤᠷ ᠪᠤᢈᠢᠨᠢᠳᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠦ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ ᠪᠡᠨ ᠵᠥᠪ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠳᠠᠳᠤᠯ ᠵᠡᠷᢉᠡ ᠰᠡᠳᠦᠪ ᠦ᠋ᠳ ᠢ᠋ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᢉᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃ ᠮᠥᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ᠋ ᠲᠠᠨᠢᠨ ᠮᠡᠳᠡᢈᠦ᠂ ᠲᠥᠪᠯᠡᠷᠡᠯ᠂ ᠠᠩᠬᠠᠷᠤᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠡᠶᠡᠷᢉᠦ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠲᠠᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠯᠠ᠃ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ᠰᠲ᠋ᠷᠧᠰᠰ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨᠠ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠰᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯᠲᠠᠢ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠪᠣᠯᠤᠯᠠ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК