ХАМТ ОЛНЫ САР ШИНИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ХАМТ ОЛНЫ САР ШИНИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЗОЛГОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билигт сайн өдөр "Баянхонгор-Эрчим хүч" ЦТ ХХК-ийн хамт олон ахмад буурлуудынхаа хамтаар Монгол түмний төрт ёс, үндэсний уламжлалаа дээдлэн “Сар шинийн хүндэтгэлийн нэгдсэн золголт”-оо ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү золголт нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, мэргэжлийн залгамж халааг дэмжих, ахмад үеэ хүндэтгэх, байгууллагын соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Ахмад, залуу үеийн холбоог бататгасан энэхүү баярын арга хэмжээ нь хамтын зорилго, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх уур амьсгалыг бүрдүүллээ.
Айлчлан ирсэн Морин жилдээ хамт олон та бүхэн минь сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн, бие эрүүл энх байж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд өндөр амжилт гарган, ажил үйлс нь өөдрөг бүтэмжээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 
ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠯᠭᠠᠯᠲᠠ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠪᠣᠯᠤᠯ᠎ᠠ
XVII ᠵᠢᠷᠠᠨ ᠤ᠋ “ᠰᠦᠷ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠷᠤᠭᠴᠢ” ᢈᠡᠮᠡᢈᠦ ᠭᠠᠯ ᠮᠣᠷᠢᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠪᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠆ᠤ᠋ ᠪᠢᠯᠢᢉᠲᠦ ᠰᠠᠶᠢᠨ ᠡᠳᠦᠷ «ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ» ᠴᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠪᠤᠭᠤᠷᠤᠯ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠷᠦᠲᠦ ᠶᠣᠰᠤ᠂ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᠨ “ᠰᠠᠷ᠎ᠠ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠵᠣᠯᠭᠠᠯᠲᠠ”᠆ᠣ ᠶᠣᠰᠤᠯᠠᠯ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠤᠯᠠᠮᠵᠢᠯᠠᠯ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠳᠠᠭ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠵᠣᠯᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠤ᠋ ᠡᠪ ᠨᠢᢉᠡᠳᠦᠯ ᠢ᠋ ᠪᠡᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠯᠭᠠᠮᠵᠢ ᠬᠠᠯᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠡᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠶᠤᠯ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ ᠢ᠋ ᠲᠦᢉᠡᢉᠡᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯᠲᠠᠢ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃ ᠠᠬᠠᠮᠠᠳ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠳᠬᠠᠭᠰᠠᠨ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠪᠠᠶᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠠᠷᠭ᠎ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ᠎ᠡ ᠨᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ᠂ ᠦᠨᠡᠲᠦ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠡᠷᢈᠢᠮᠯᠡᠨ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠯ᠎ᠡ᠃ ᠠᠶᠢᠯᠴᠢᠯᠠᠨ ᠢᠷᠡᢉᠰᠡᠨ ᠮᠣᠷᠢᠨ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠲᠠ ᠪᠦᢈᠦᠨ ᠮᠢᠨᠢ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠲᠡᠨᠢᢉᠦᠨ᠂ᠢᠲᠡᢉᠡᠯ ᠳᠦᢉᠦᠷᠡᠩ᠂ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠡᠩᢈᠡ ᠪᠠᠶᠢᠵᠤ᠂ ᠠᠷᠠᠳ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠡᠩᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᢈᠢ ᠦᠶᠢᠯᠡᠰ ᠲᠦ ᠥᠨᠳᠦᠷ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ ᠭᠠᠷᠭᠠᠨ᠂ ᠠᠵᠢᠯ ᠦᠶᠢᠯᠡᠰ ᠨᠢ ᠥᢉᠡᠳᠡᠷᠡᢉ ᠪᠦᠲᠦᠮᠵᠢ ᠪᠡᠷ ᠳᠦᢉᠦᠷᠡᠩ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠰᠡᠨ ᠢᠷᠦᢉᠡᠶ᠎ᠡ᠃ 
 

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК