“Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл, удирдах болон гүйцэтгэх ажилтны үүрэг” сэдэвт мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа.

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-д Баянхонгор аймаг дахь Төрийн Архивын газар-аас “Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл, удирдах болон гүйцэтгэх ажилтны үүрэг” сэдэвт мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Баянхонгор аймаг дахь Төрийн Архивын дарга В. Эрдэнэчимэг удирдан явуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл, баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, удирдах болон гүйцэтгэх ажилтны хүлээх үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үнэтэй зөвлөгөө хүргэлээ.
Сургалтын үеэр инженер, техникийн ажилчдын асуултад хариулж, практикт тулгарч буй асуудлуудын талаар харилцан санал солилцов.
᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠳ᠋ᠤ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᢈᠢᠸ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠆ᠠ᠋ᠴᠠ “ᠠᠷᢈᠢᠸ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠥᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ” ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᢈᠢᠸ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭᠠ ᠸ‍᠂ᠡᠷᠳᠡᠨᠢᠴᠢᠮᠡᢉ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ᠠᠷᢈᠢᠸ᠂ ᠠᠯᠪᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠥᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠯ᠂ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠯᠢᠶᠡᢈᠦ ᠡᢉᠦᠷᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᠴᠦ᠂ ᠦᠨᠡᠲᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᢉᠡ ᢈᠦᠷᢉᠡᠯᠡ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᠢᠨ᠋ᠵᠧᠨᠧᠷ᠂ ᠲᠧᢈᠨᠢᠻ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠲᠤ ᠲᠤᠯᠭᠠᠷᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠰᠣᠯᠢᠯᠴᠠᠪᠠ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК