“Анхны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Улаан загалмай хороо-ноос “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн хамт олонд “Анхны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар осол, гэмтэл, гэнэтийн өвчлөл зэрэг нөхцөл байдлын үед хэрхэн зөв, шуурхай анхны тусламж үзүүлэх арга зүй, амь насыг аврах энгийн боловч чухал дадлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, практик зааварчилгаа хийв.
Тус сургалтыг Э. Алимцэцэг удирдан явуулж, ажилтнуудын асуултад хариулан, бодит жишээн дээр тулгуурласан зөвлөмж мэдээлэл хүргэлээ.
Энэхүү сургалт нь байгууллагын ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠓᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠵᠠᠭᠠᠯᠮᠠᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠ᠆ᠠ᠋ᠴᠠ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠳ᠋ᠤ “ᠠᠩᠬᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ” ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК