Энэ оны анхдугаар ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалт 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагч, монтёр нарт зориулан амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ оны анхдугаар ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалт 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагч, монтёр нарт зориулан амжилттай зохион байгуулагдаж байна.
Сургалтын хүрээнд цахилгаан эрчим хүчний онолын мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ практик ур чадварыг бататгах, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгааг нарийвчлан сэргээн сануулах, тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, засвар үйлчилгээний арга барилыг боловсронгуй болгоход чиглэсэн агуулгыг хамрууллаа. Байгууллагын инженер, техникийн ажилтнууд мэргэжлийн туршлага, бодит жишээнд тулгуурласан хөтөлбөр боловсруулан сургалтыг удирдан явуулж, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг системтэйгээр нэмэгдүүлж байна.
Энэхүү сургалт нь ажилтнуудын мэргэжлийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, аюулгүй ажиллагааны сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд улмаар хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг ахиулахад чухал ач холбогдолтой юм.
᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ᠋ ᠠᠩᠬᠠᠳᠤᠭᠠᠷ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢᠳ ᠲᠦ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠲᠥᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ᠮᠣᠨ᠋ᠲ᠋ᠧᠷ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦᠨ ᠦ᠋ ᠣᠨᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠨᠵᠡᢉᠡᠶᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠡᠷᢉᠡᠴᠡᢉᠡ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠳᠬᠠᠬᠤ᠂ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᠨ ᠰᠠᠨᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠪ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠵᠠᠰᠠᠪᠤᠷᠢ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠷᠭᠠ ᠪᠠᠷᠢᠯ ᠢ᠋ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠭᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠨ᠋ᠵᠧᠨᠧᠷ᠂ ᠲᠧᢈᠨᠢᠻ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭᠠ᠂ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠵᠢᠱᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮᠲᠡᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠳᠠᠪᢈᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠠᢈᠢᠯᠭᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᢈᠢᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᢉᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠪᠥᢉᠡᠳ ᠤᠯᠠᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢᠳ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠴᠢᠨᠠᠷ᠂ᢈᠦᠷᠲᠡᢉᠡᠮᠵᠢ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯᠲᠠᠢ ᠶᠤᠮ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК