Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн хамт олонд сургалт зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн хамт олонд сургалт зохион байгууллаа.
2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн ажилтнуудад зориулан “Тасралтгүй суралцах чадвар” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг П. Даарийсүрэн удирдан явуулж, ажилчдад тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх аргуудын талаар дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээлэл өгсөн юм. Мөн ажилтнуудын асуултад хариулан, бодит жишээн дээр тулгуурласан практик зөвлөмжүүдийг хуваалцсан нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлжээ.
Сургалтаар ажилчид:
• Тасралтгүй суралцахын ач холбогдлыг ойлгож, мэргэжлийн ур чадвараа тогтмол сайжруулах аргачлалыг эзэмших,
• Ажлын байран дээр шинэ мэдлэгийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх,
• Өөрийн хөгжлийг төлөвлөх, зорилтот арга хэмжээг тодорхойлох арга техникийг сурах боломжтой болсон байна.
Энэхүү сургалт нь байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажилдаа хандах хандлага, тасралтгүй суралцах соёлыг хөгжүүлэх чухал алхам болж байгаа юм.
ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ᠂ᠲ ᢈᠥ᠂ᠬᠠ᠂ᠻᠠ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠆ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴᠢ᠂ᠲᠡ ᢈᠥ᠂ᠬᠠ᠂ᠻᠠ᠆ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ “ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ” ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠫ᠂ᠳᠠᠷᠢᠰᠦ᠋ᠷᠦᠩ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ ᠪᠡᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃ ᠮᠥᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠠᠨ᠂ ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠵᠢᠱᠢᠶᠡᠨ ᠳᠡᢉᠡᠷᠡ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠨᠦ᠋ᢉᠦᠳ ᠢ᠋ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠵᠡᠢ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ:
• ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠯ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠵᠤ᠂ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠡᠵᠡᠮᠰᠢᢈᠦ᠂
• ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳᠡᢉᠡᠷᠡ ᠰᠢᠨᠡ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
• ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠢ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠᠲᠤ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠠᠷᠭᠠ ᠲᠧᢈᠨᠢᠻ ᠢ᠋ ᠰᠤᠷᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢᠲᠠᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ᠂ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠨᠳᠤᠬᠤ ᠬᠠᠨᠳᠤᠯᠭᠠ᠂ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠰᠣᠶᠤᠯ ᠢ᠋ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠠᠯᠬᠤᠮ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠶᠤᠮ᠃
 

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК