2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Улаан загалмай хороо-ноос “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх ээлжит сургалтад хамрагдаж буй ажилтнуудад зориулан “Анхны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байг

2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Улаан загалмай хороо-ноос “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх ээлжит сургалтад хамрагдаж буй ажилтнуудад зориулан “Анхны тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар оролцогчдод осол, гэмтэл, гэнэтийн өвчлөл зэрэг нөхцөл байдлын үед ямар арга хэмжээ авах, хэрхэн зөв, шуурхай анхны тусламж үзүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, амь насыг аврах энгийн боловч чухал дадлуудыг практик зааварчилгаатайгаар заав.
Энэхүү сургалт нь ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.
᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠵᠠᠭᠠᠯᠮᠠᠢ ᠬᠣᠷᠢᠶᠠ᠆ᠠ᠋ᠴᠠ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠵᠤ ᠪᠤᠢ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ “ᠠᠩᠬᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠦᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ” ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠲᠤ ᠣᠰᠤᠯ᠂ ᢉᠡᠮᠲᠦᠯ᠂ ᢉᠡᠨᠡᠳᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠪᠡᠳᠴᠢᠯᠡᠯ ᠵᠡᠷᢉᠡ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠡ ᠳ᠋ᠦ ᠶᠠᠮᠠᠷ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠠᠪᠬᠤ᠂ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠵᠥᠪ᠂ ᠰᠢᠭᠤᠷᠬᠠᠢ ᠠᠩᠬᠠᠨ ᠤ᠋ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᠴᠦ᠂ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠤᠷᠠᠬᠤ ᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠳᠠᠳᠤᠯ ᠤ᠋ᠳ ᠢ᠋ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭᠠᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠪᠠ᠃ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ᠪᠣᠯᠵᠤᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠣᠷᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠪᠣᠯᠤᠯᠠ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК