Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн хамт олонд сургалт зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн хамт олонд сургалт зохион байгууллаа.
2026 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төв нь “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-ийн ажилтнуудад зориулан “Төлөвлөх чадвар” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Т. Батжаргал удирдан явуулж, ажилчдад тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх аргуудын талаар дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээлэл өгсөн юм.
Мөн оролцогчдын сонирхсон асуултад хариулж, бодит жишээнд тулгуурласан практик зөвлөмжүүдийг хуваалцсан нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤ ᠣᠯᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠘᠆ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠪ ᠨᠢ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴᠢ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ “ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ” ᠰᠡᠳᠦᠪᠲᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲ‍᠂ᠪᠠᠲᠤᠵᠢᠷᠭᠠᠯ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠨ ᠶᠠᠪᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ ᠲᠤ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠬᠤ᠂ ᠥᠪᠡᠷ ᠢ᠋ ᠪᠡᠨ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷᠠ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠪᠠᠨ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᠩᢉᠦᠢ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠶᠤᠮ᠃ ᠮᠥᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠠᠰᠠᠭᠤᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠣᠳᠠᠲᠤ ᠵᠢᠱᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠻ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠨᠦ᠋ᢉᠦᠳ ᠢ᠋ ᠬᠤᠪᠢᠶᠠᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷᠡ ᠥᢉᢉᠦᢉᠡᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠦᠷᠡ ᠳ᠋ᠦᠩᠲᠡᠢ ᠠᠷᠭᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠪᠣᠯᠤᠯᠠ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК