13 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийн бяцхан сурагчид 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-д зочлон ирж, байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны орчинтой танилцах сонирхолтой аяллыг хийлээ.

13 дугаар цэцэрлэгийн бэлтгэл ангийн бяцхан сурагчид 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Баянхонгор-Эрчим хүч” ЦТ ХХК-д зочлон ирж, байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны орчинтой танилцах сонирхолтой аяллыг хийлээ.
Айлчлалын үеэр хүүхдүүдэд цахилгаан эрчим хүч хэрхэн үйлдвэрлэгдэж, дамжуулагдан хэрэглэгчдэд хүрдэг тухай насанд нь тохирсон энгийн, ойлгомжтой тайлбар мэдээллийг өгч, ажилтан албан хаагчид өдөр тутамдаа ямар үүрэг гүйцэтгэдэг талаар танилцуулсан юм.
Мөн сурагчид хаалттай хуваарилах байгууламжийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цахилгаан тоног төхөөрөмжүүдийг сонирхон үзэж, аюулгүй ажиллагааны талаар анхан шатны ойлголт мэдээлэл авлаа.
Энэ аялал хүүхдүүдийн сонирхлыг төрүүлсэн, сонирхолтой бөгөөд хөгжилтэй өдөр болж өнгөрлөө.
Хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүддээ баярлалаа.
᠑᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠢᠴᠢᠬᠠᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠗᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ “ᠪᠠᠶᠠᠩᠬᠣᠩᠭᠤᠷ᠆ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ” ᠴ‍᠂ᠲ ᢈᠥ‍᠂ᠬᠠ‍᠂ᠻᠠ‍᠆ᠳ᠋ᠤ ᠵᠣᠴᠢᠯᠠᠨ ᠢᠷᠡᠵᠦ᠂ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ᠂ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠤ᠋ ᠣᠷᠴᠢᠨ ᠲᠠᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠬᠤ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯᠲᠠᠢ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠯᠡ᠃ ᠠᠶᠢᠯᠴᠢᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠶᠡ ᠪᠡᠷ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᢈᠦᠴᠦ ᢈᠡᠷᢈᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠳᠡᠵᠦ᠂ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠴᠢᠳ ᠲᠦ ᢈᠦᠷᠳᠡᢉ ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠲᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠩ ᠦ᠋ᠨ᠂ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢᠲᠠᠢ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠥᢉᠴᠦ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠡᠳᠦᠷ ᠲᠤᠲᠤᠮ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠨ ᠶᠠᠮᠠᠷ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠳᠡᢉ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠶᠤᠮ᠃ ᠮᠥᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠬᠠᠭᠠᠯᠲᠠᠲᠠᠢ ᠬᠤᠪᠢᠶᠠᠷᠢᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠲᠠᠢ ᠪᠡᠶᠡᠴᠢᠯᠡᠨ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠴᠠᢈᠢᠯᠭᠠᠨ ᠲᠣᠨᠤᠭ ᠲᠥᢈᠦᢉᠡᠷᠦᠮᠵᠢ ᠨᠦ᠋ᢉᠦᠳ ᠢ᠋ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠨ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷ ᠠᠩᠬᠠᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠲᠠ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠪᠤᠯᠠ᠃ ᠡᠨᠡ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠳ ᠦ᠋ᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠢ᠋ ᠲᠥᠷᠦᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ᠂ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯᠲᠠᠢ ᠪᠥᢉᠡᠳ ᢈᠥᢉᠵᠢᠯᠲᠡᠢ ᠡᠳᠦᠷ ᠪᠣᠯᠵᠤ ᠥᠩᢉᠡᠷᠡᠯᠡ᠃

Бусад мэдээ



Шинэ холболт

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Үнэ тариф

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх үнэ тариф

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

Тодруулах хуудас

Техникийн нөхцөл хүссэн тухай тодруулах хуудас авах

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд




©2025, Баянхонгор Эрчим Хүч ХК